ОХУ-д 1926 оноос хойшхи бүх мэдээллүүдээ нэгтгэж байна
2019/05/08

ОХУ татвар төлөгчдийн нэгдсэн бүртгэлтэй болж байгааг ОХУ-ын Татварын албаны дарга Михаил Мишустин Ерөнхийлөгч Владимир Путинтай тавдугаар сарын 6-ны Даваа гаригт уулзахдаа хэллээ.

Михаил Мишустины хэлснээр иргэдийн хөрөнгийн байдлыг илтгэх нэгдсэн бүртгэлийн системийг өнгөрсөн 2018 оны аравдугаар сараас хийж эхэлсэн ажээ. Үүлэн технологийн ачаар ОХУ-ын бүртгэлийн мэдээллүүдийг нэгдсэн санд цэгцлэх боломж олдож байгааг Татварын албаны дарга тэмдэглэсэн байна. “Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс мэдээллүүдийг нэгтгэж байна. Бидний тооцоогоор хоёр жил хагасын хугацаанд бүх мэдээллийг нэгтгэж дуусна. 1926 оноос хойших иргэдийн бүхий л мэдээллийг нэгтгэж, ангилан цэгцэлж байна” хэмээн Михаил Мишустин хэллээ. Нэгтгэх ажил эхэлснээс хойш буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хойш өнөөг хүртэл 2,7 сая иргэний мэдээллийг цэгцлээд байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404