"Ойрын зайд хамгийн хурдан гүйсэн Ерөнхий сайд"аас "Шударга бусын хонгилын эзэн" болох хүртэл...
1 сарын өмнө

Ц.Элбэгдоржийн байгуулсан шударга бус шүүх засаглалтай төр, ард түмэн тэмцэж байна. "Авлигатай дайн зарлаж байна" гэж хэсэг попорсон Ц.Элбэгдорж "Авлигын жинхэнэ загалмайлсан эцэг" байсан болохыг нийгэм тэр аяараа таньж жигших болов. 

Шударга ёс тогтоох шинэчлэлийн давалгаанаас  Ц.Элбэгдорж ганцаараа шахуу сугарч үлдээд байгаа тэрээр  "Төрийн мөнгө хумсалсан, төрд бурууг хийсэн нэг ч гэм зэм үгүй. Гаргаад ирдэг юм бол би өөрөө очно" хэмээн том дуугарсан. Түүний эл үг олон нийтийн зэвүүцлийг асааж, түүнийг яаралтай хорьж хариуцлага тооцохыг төр засгаас шаардаж буй. 

Ц.Элбэгдоржийг "ойрын зайд хамгийн хурдан гүйсэн Ерөнхий сайд" гэж анх Ерөнхий сайдаар томилогдсоны дараа улс төрийн хүрээнийхэн нэрлэдэг байсан бөгөөд хуйвалдаж луйвардаж олж авсан Засгийн газрын тэргүүний суудалд ердөө 3 сар суухдаа л өөрийн улс төр бизнесийн бүлэглэлийг тэтгэх гэж байдгаараа чармайж баахан мөнгө дээрэмдсэн учраас тэр юм.  Сэргээн босголт банкийг дээрэмдэх төлөвлөгөөгөөр эхэлсэн түүний хахууль дээрмийн хэргүүдээс  ubmedee.mn  сануулж байна.

Ц.Элбэгдорж төрийн өмчийн хүчирхэг СББ-ийг хувийн ядуухан Голомт банкинд нийлүүлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Дэндүү илэрхий луйвар хийж байгаад баригдсан хэр нь "ажлын бүтцийн өөрчлөлт хийж банк санхүүг эрүүлжүүлэх гэж байтал парламентын цөөнх саад болсон" гэж ярьж хашгирч байв. СББ-ийг 5 сая төгрөгөөр хувийн банкинд худалдсан хэрхэн дээрэмдсэн талаар бид өмнө нь өгүүлж байсан.  Мөн Элбэгдоржийн Засгийн газрын  үед "Ард",  "Даатгал" банкинд захиргааны арга хэрэглэснээр  татвар төлөгчид  1,2 тэрбум төгрөгөөр торгуулж мянга мянган хадгаламж эзэмшигчид хохирч байв.

Тогтвортой байдлын гэрээ түүхэндээ хэзээ ч Монгол улсад ашигтай байсангүй. Тэгвэл 3 гэрээ нь Ц.Элбэгдоржийн гараар хийгдсэн байдаг бөгөөд  1998.05.13-нд Цайрт минерал ХХК-тай Төмөртийн овооны цайрын ордыг , 1998.07.06-нд Бороо гоулд компанитай Бороогийн алтны ордод, 2005.07.04-нд Чин хуа Мак-Нарийн сухайт болон Монголын алт ХХК-тай Нарийн сухайтын чулуун нүүрсний ордод тогтвортой байдлын гэрээг тус тус хийсэн. 

Улсын төсвөөр хайгуул хийгдсэн Төмөртийн овооны цайрын ордыг ямар ч татвар түрээс үнэ өртөггүйгээр Хятадын Цайрт минерал компанид олгох ажлыг Сангийн сайд Баабартай хамтран хийсэн бол 2004 онд Нарийн сухайтын нүүрсний уурхайг олж харсан тэрээр сангийн сайд Алтанхуягтаа үүрэгдэж 2005 онд Чин хуа Мактай гэрээг үзэглэжээ.  Дээрх гэрээнүүдээс маш их хэмжээний хахууль авсныг МоАХ-ны шударга гишүүд баталж, "энэ мэдээллийг шалгаж өгнө үү" хэмээн  УИХ-д шаардлага хүргүүлж байсан юм.

Ц.Элбэгдорж 1992-1996 онд парламентын гишүүн байхдаа улсын нууц задруулсан хэрэгт холбогдож, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзахад хүрч байлаа. 1998 онд Дундговьт ан хийж явахдаа буу алдан жолоочоо хөнөөсөн, 2007 онд Өвөрхангай аймагт хувийн ажлаар явуж байхдаа осолдож  жолооч нь  газар дээрээ өнгөрсөн /Элбэгдорж жолоо барьж явсан гэдэг/ гээд түүний хар мөртэй хажуудахдаа халтай үйл явдлууд ч хэвлэлийн шарласан хуудсанд бий. Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгын " Ц.Элбэгдоржийг Рио-Тинтогоос байр авсан, эхнэр Х.Болормаагийнх нь зохиосон байгуулсан арга хэмжээнд Рио-Тинто их хэмжээний мөнгө хандивласан"  гэх  асуудал ч шалгагдаагүй өдий хүрсэн. Ч.Сайханбилигийн хийсэн Оюутолгойн Дубайд хийсэн гэрээ болон Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн үйл ажиллагааны ард Ц.Элбэгдорж байсан гэх хардлагыг одоо шалгаж буй.  Энэ мэт олон хэргүүд Ц.Элбэгдоржоор овоглоно. Тийм ч учраас түүнийг Авлигын жинхэнэ загалмайлсан эцэг, Шударга бусын хонгилын эзэн гэх болсон. 

Ц.Элбэгдорж эртнээс төлөвлөж, Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгснийхөө дараа  өөрийгөө хамгаалах эрх мэдэл бүхий албан тушаалыг гадны орноос хайсан тэрээр  Америкийг зорьж Цаазаар авах ялын эсрэг олон улсын комиссын комиссар хэмээх албан тушаалд сууж чадсан. Гэвч Монгол Улсын хууль шүүхийн байгууллага түүнийг дуудаж шалгах эрхтэй.  Улс орныг бүхлээр нь элгээр нь хэвтүүлж, ард түмнийг элэглэн доромжилсон гэмт үйлдлүүдэд нь шүүх шударгаар шийдвэрээ гаргаж, хариуцлага тооцон, төрөөс идсэн хөрөнгийг нөхөн гаргуулахыг  олон нийт шаардаж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин66.181.182.59
Энэ хүнд шударга ёс,хуули цаазал хэрэгтэй бгаа юм даа.өөр ч юм хэрэг болохгүйн бололтой
1 сарын өмнө
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404