“The Hu” хамтлагийн "Гэрэг" тоглолт болно
2019/05/07

Дэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок  концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох аж.  Энэхүү тоглолт нь тус хамтлагийн анхны тоглолт бөгөөд дэлхийн бусад улсаар тоглогдох аялан тоглолтуудын эхлэл болж байгаагаараа онцлог юм. “The Hu” хамтлаг тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн зарагдаж эхэлж байгаа бөгөөд тасалбарын үнэ 99 мянга 999 төгрөгийн үнэтэй ажээ. 

Хамтлагийн залуус тун удахгүй Европын орноор аялан тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Тэдний Европ дахь аялан тоглолт ирэх зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхлэх бол долдугаар сарын 6-нд сүүлчийн тоглолтоо хийх юм байна. Аялан тоглолтын тасалбар тавдугаар сарын 3-наас эхлэн худалдаанд гарчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404