Бруней гей хүмүүст оноодог цаазын ялыг цуцалжээ
2019/05/07

Ижил хүйстэн эрчүүдийг хамгийн хүндээр шийтгэдэг улс бол Бруней билээ. Тус улс бэлгийн цөөнх гэгддэг гей хүмүүсийг ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэдэг юм. Бэлгийн чиг хандлагаар нь гадуурхах, яллах явдлыг НҮБ, тэргүүтэй хүний эрхийн байгууллагууд эрс буруутгаж,  тус улсын эрх баригчдыг хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг шаардсаар иржээ. Тэгвэл Бруней улсын Султан Хассанал Болкиах гей хүмүүст оноодог цаазын ялыг албан ёсоор цуцалж буйгаа зарласан талаар "Ройтерс" агентлаг мэдээлжээ. Тэрээр "Ижил хүйстнүүдэд цаазын ял оноохгүй. Олон нийтийн уриалгаар шийдвэрээ өөрчлөхөөр боллоо" гэж мэдэгдлээ. Тус улсад өнгөрөгч сард исламын шашны шинэ хуулийг танилцуулсан юм. Уг шинэ хууль дунд ижил хүйстнээ сонирхдог иргэдийг олны өмнө чулуугаар цохиж, хөнөөх харгис ял багтжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404