ОХУ-д нисэх онгоцны ослоор 41 хүн амь үрэгджээ
2019/05/06

ОХУ-ын нийслэл Москва хотоос Мурманскийн чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатлаас болж буцан, Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийжээ. Онгоц буухдаа маш хүчтэй газардсанаас болж онгоцны хөдөлгүүр шатаж эхэлсэн байна. СУ 1492 чиглэлийн уг онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болжээ. Албаныхны мэдээлж буйгаар, амиа алдагсдын дотор хоёр хүүхэд байсан бол амьд үлдсэн хүмүүсээс гурвынх нь биеийн байдал маш тааруу байгаа аж.

"SSJ-100" зорчигч тээврийн онгоцны осолтой холбоотойгоор ОХУ-ын Онцгой байдлын яамнаас зорчигчдын ойрын хамаатан, төрөл төрөгсдөд мэдээлэл, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 8-800-775-17-17 дугаарын утас ажиллуулж эхэлсэн байна.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес, Кубын засгийн газраас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэл илэрхийлсэн байна. Шереметьево нисэх буудлын хяналтын камерын бичлэг онгоц хэрхэн газардсаныг харуулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404