Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн шүүх хурал Малайзад болж байна
2019/05/06

Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн аллагын хэрэгтнийг тогтоох шүүх хурал эхэллээ. Талийгаач бүсгүйг хөнөөсөн хэргийн сэжигтнээр татагдсан Малайзын Демократ намын удирдагч асан Лим Кит Сиан, Датук Сери Нажиб Разак нарын хэргийг таслан шийдвэрлэх шүүх хурал Малайзын нийслэл Куала Лумпур хотод болж байна. Шүүх хуралд талийгаачийн аав Шаарийбуу болон Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нар ажиглагчаар оролцож байна. 

Тус хэрэгт холбогдсон Лим Кит Сиан өөрийгөө Ш.Алтантуяа, Усайн Нажади, Кевин Морайс нарын үхэлтэй ямар ч холбоогүй гэж мэдүүлжээ. Гэвч түүний мэдүүлгийг батлах баримт олдоогүй учраас шүүх хурлыг үргэлжлүүлж байна. Өмнө нь Лим Кит Сиан энэхүү аллагыг үйлдсэн хэрэгтэн бол Нажиб Разак гэж мэдэгдэж байв. Малайзын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, энэхүү хэрэг улс төрийн хуйвалдаантай холбоотой байж болзошгүй аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404