Жаргалтхаанд онцгой байдлын бүлэг, Өлзийтөд эмнэлэг байгуулахаар болжээ
2019/05/06

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хэнтий аймаг дахь томилолт Жаргалтхаан сумаас эхэллээ. Тус суманд эрчим хүчний асуудал их байдаг бөгөөд  эрчим хүчний хүчин чадал муу, байсхийгээд цахилгаан тасардаг байна.   Энэ асуудлаар Ерөнхий сайд иргэдийн саналыг сонсож,  ирэх есдүгээр сар гэхэд энэ асуудлыг шийдвэрлэхээр амлан  улсын төсвөөс 3,2 тэрбум төгрөг зарцуулахаар боллоо.

Ерөнхий сайд улс оронд хийж буй бодлогын чанартай ажлуудаа танилцуулж, хувийн хэвшлийнхнээ дэмжиж ажиллахаа илэрхийлсэн тэрээр хот хөдөөгүй ажилгүйдэл их байгааг онцлов. Мөн тус суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болсон, мөн сумын эмнэлэгт фургон машин хүлээлгэж өгч буйгаа Ерөнхий сайд дуулгав.

Ерөнхий сайдын Хэнтийн томилолт Өлзийт тосгонд үргэлжлэв.  Өлзийт суманд хүн эмнэлэг шинээр барихаар болсон тухайгаа Ерөнхий сайд уулзалтын үеэр онцолсон. Тус суманд 50 гэр бүл нийлээд хоршоо байгуулан, хүнсний ногоо тарьж амьжиргаагаа залгуулж, ашиг орлого олж амьдардаг байна. Тэдгээр иргэдэд таван га газрын усалгааны системийг нь шийдэж, трактор, 60-70 метрийн гүний худаг барьж өгөхөөр боллоо. Мөн соёлын төвийг нь шинэчилж, шинэ сургууль барих санхүүжилтийг улсын төсөвт суулгахаар болсон байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404