Өнгө өөрчлөх биш өнгөө засъя Алдаржавхлан даргаа
1 сарын өмнө

Хан-Уул дүүргийн удирдлагууд  “төсвийнхөө тодорхой хувийг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко орчныг бүрдүүлэх чиглэлд тавьсан” гэж өнгөрсөн жил цөөнгүй ярьж,  Засаг дарга  Ж.Алдаржавхлан ч  Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний  үеэр эко дүүрэг болох зорилтынхоо хүрээнд багагүй ажил хийсэн тухайгаа танилцуулж хотын даргын магтаалыг хүлээж байв.

Гэвч бодит байдал дээр  дүүргийн гудамж талбайн тохижилт, орчны байдал тун хангалтгүй байна. Тус дүүрэгт томоохон аж ахуйн нэгжүүд олон бөгөөд тэдгээр хувийн хэвшлийнхнийхээ  орчны тохижилтын ажлаар тус дүүрэг нүүр тахалдаг нь нууц биш.  Хан-Уул дүүргийн орон сууц хороолол дунд гэхэд л энд тэндгүй овоорсон хог хаягдал, онгорхой нүх, таггүй траншейн тааралдах нь хэвийн үзэгдэл. 

Таны харж байгаа энэ нүх гэхэд л миний мэдэхээр 4 жил болж байна. Харин ч элдэв хог хаягдлаар дүүрээд гүнзгий том нүх гүехэн болчихсон байгаа нь энэ.  Энэ олон жилд энэ том нүхнүүд, том барилгын хаягдлууд  нөгөө Хоггүй хороо, Эко дүүрэг зорилтот аяны хаагуур нь өнгөрөв? Эдгээрийг харахгүй, эсвэл хайхрахгүй байж яаж чадав? Онгорхой нүх траншейнд машин тэрэгний дугуй орох нь дүүрч... Хүүхэд багачуул нүхэнд уначих вий гэсэн айдас болгоомжлол дүүрэг хороодын удирдлагууд байтугай  ойр орчмын иргэд, СӨХ-ийнхөнд ч байдаггүй бололтой.

Гудамжны камержуулалтын тухайд яриад ч хэрэггүй.  Уг нь өнгөрсөн онд тус дүүрэг  25 тэрбум 542 сая гаруй төгрөгийг төвлөрүүлсэн аж. Гэтэл камержуулалтад ердөө 100 орчим сая төгрөг хуваарилжээ. Хүүхдийн хулгай хүчирхийллийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед ялангуяа гэр хорооллын гудамж хороодыг камержуулах ажилд гойд анхаарах шаардлагатай юмсан. Хороолол дундах зам талбай гэж авах юм байхгүй. Өмнө нь тавьсан замын хучлага ердөө сарын настай. Дараа сараас нь цементэн хучилт нь үйрч, хар шороо үлдэнэ. Энд тэндгүй хонхойж ухагдсан замаар нь машинууд элгээ цохьсоор, жолооч нар хараалаа барж эхэлдэг. Энэ мэтчилэн  хороо дүүргийн өнгө тааруу, Эко дүүргийн үзүүлэлтээс чангаах асуудлууд олон байна.

Хан-Уул дүүргийн ажил үйлчилгээг муу гэж хэлэхгүй. Гэхдээ Засаг даргын болоод дүүргийн нийт ажил үйлчилгээний талаар тогтмол мэдээлэгдэж байгаа стандарт мэдээллүүд  сайн гэсэн үзүүлэлт биш шүү.  Ердөө 100 метрт  тойроход л байдал ийм байна. Тиймээс өнгө өөрчлөх биш өнгөө засъя  Алдаржавхлан даргаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404