Хүүхдийн урлагийн “Яргуй” наадам болж байна
2019/05/05

Монгол үндэсний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгын хүрээнд Хүүхдийн урлагийн “Яргуй” наадмыг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн наадмыг "Хүүхдийн урлагийн бага наадам" нэртэйгээр Төв аймгийн ЗДТГ, БСУГ, ГБХЗХГ, Монгол туургатан театр хамтран зохион байгуулж байгаа нь онцлог болж байна.

Уг наадам хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэсний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих  зорилготой аж. 

"Яргуй-2019" хүүхдийн урлагийн наадмын дүн маргааш гарна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404