Дэлхийн аваргын дэвжээнээс медаль хүртсэн тамирчдаа урамшуулжээ
2019/05/05

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулсан Жюү жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэлхийн аварга, дэлхийн аваргын медальтан болсон өсвөрийн тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Энэ тэмцээнээс Сэлэнгэ аймгийн 13 өсвөрийн тамирчид оролцож, Б.Шинэтулга, Г.Батцэцэг нар алтан медаль, С.Шинэхүү мөнгөн медаль, Г.Мөнхтуяа хүрэл медаль авчирч нутгийнхныгаа баярлуулсан юм.  Амйгийн засаг дарга өсвөрийн тамирчдынхаа цаашдын үйлсэд нь амжилт хүсээд мөнгөн шагнал гардууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын зүгээс дэлхийн аваргаас амжилт дүүрэн ирсэн эдгээр хүүхдүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлж "Шилдэг сурагч" медаль, батламж мөнгөн шагналаар, хоёр дасгалжуулагч багшийг "Багшийн алдар" цол тэмдгээр тус тус шагнаж урамшуулсан байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404