Жирэмсний хордлого хэр хүчтэй илэрч буйгаас хэр ухаантай хүүхэд төрөх нь хамаардаг
2019/05/05

Жирэмсэн байх үе бол эмэгтэй хүний амьдралын хамгийн гайхалтай мөн хэцүү үе байдаг. The Journal of Pediatrics шинжлэх ухааны сэтгүүлд бичсэнээр IQ өндөртэй хүүхэд тээж буй ээжүүдэд бусад ээжүүдээс илүү их толгой нь эргэх, дотор муухайрах шинж тэмдгүүд илэрдэг болох нь тогтоогджээ. Энэ шинж тэмдэг хэр хүчтэй илэрч буйгаас шалтгаалж хэр ухаантай хүүхэд төрөх нь хамаардаг гэнэ.

Илүү их жирэмсний хордлого өгч байвал тэр хэрээрээ илүү ухаантай хүүхэдтэй болно гэсэн үг юм. 1998-2003 оны хооронд 121 жирэмсэн эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулж, төрсөн хүүхдүүдийг нь 3-7 настайд нь IQ шалгалтад оруулж дүгнэхэд энэ судалгааны таамаг батлагдсан байна.  Мөн жирэмсний хордлого нь зулбалт болох магадлал бага гэдгийн дохио гэнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404