Шударга ёс, хариуцлага, дэг журам тогтоож буйг иргэд дэмжиж байна
2019/05/05

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарынхаа хамтаар ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн баруун, зүүн аймгуудад ажиллахаар болжээ. Түүний эхний ажиллах аймаг Хэнтий аймаг байх бөгөөд өнөөдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллаж, иргэдтэй уулзаж байна. Ерөнхий сайд тус суманд ажиллах үеэр сумын олон жил хүлээгдэж орхирдсон тулгамдсан асуудлуудыг шийдсэн. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдаж хуучирч, муудсан ерөнхий сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн асуудлыг нь сургуулийн багш, хамт олонд, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхдийн хүчин чадалтайгаар багтаамж, стандартыг нь нэмэгдүүлж барих юм. 

Мөн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар эрчим хүчний сайдад даалгалаа. Жаргалтхаан суманд онцгой байдлын бүлгийг 12 хүнтэйгээр байгуулахаар боллоо. Түүнчлэн суманд фургон автомашин хүлээлгэж өглөө. Сумын иргэд Засгийн газрын тэргүүнээс нийгэм, улс орны талаар асуулт асууж, хариулт авч, шударга ёс, хариуцлага, дэг журам тогтоож буй үйлсийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404