Уругвайн гоо бүсгүй Мексикт амиа хорложээ
2019/05/03

2006 онд “Уругвайн гоо бүсгүй”-н тэмцээнд түрүүлж байсан Фатими Давилагийн цогцос Мексикийн нийслэл Мехико хотын нэгэн зочид буудлаас олдсон тухай “El Universal” сонин мэдээлэв.

Бүсгүйн цогцсыг ариун цэврийн өрөөнөөс олжээ. Урьдчилсан мэдээллээр, 31 настай байсан Уругвайн иргэн Фатими Давилаамиа егүүтгэсэн байж магадгүй байна. Тэрбээр ажлын ярилцлаганд орохоор Мехико хотод 4 дүгээр сарын дундуур иржээ.

Мексикт өнгөрсөн жил 33.3 мянга гаруй хүн амиа алджээ. Нөхцөл байдал энэ онд улам дордсоор байгаа аж. Албан ёсоор мэдээлснээр, энэ оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хугацаанд гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсан хүмүүсийн тоо 8.73 мянга байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 орчим хувиар илүү байжээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404