Москва дахь Ялалтын баярын тоглолтод Монголын хүүхдийн хамтлаг оролцоно
2019/05/03

Хүүхдийн найрал дууны “Бадмаараг” хамтлаг ОХУ-ын Москва хотноо Улаан талбайд болох Ялалтын баярын тоглолтод ая дуугаар өргөхөөр өнөөдөр хойд хөршийг зорилоо.

СУИС-ийн дэргэдэх лицей сургуулийн найрал дууны Я.Алтансувд багштай "Бадмаараг" хамтлаг нь Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан "Болор одод" найрал дууны уралдаанд тэргүүлж, дээрх нэр хүндтэй баярын ёслолд оролцохоор болсон юм.

Улсын хэмжээнд анх удаа болсон "Болор одод" хүүхдийн найрал дууны уралдаанд нийслэл болон аймаг, орон нутгийн найрал дууны 13 баг хамт олон оролцжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404