Улсынхаа нууц төлөвлөгөөг задруулсан Британийн Батлан хамгаалахын сайд огцорчээ
2019/05/03

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй улсын нууцын зэрэглэлтэй төлөвлөгөөг задруулсан гэж буруутгаж, Батлан хамгаалахын сайд Гэвин Уилльямсоныг огцруулж буйгаа зарласан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

"Telegraph" агентлаг саяхан "Британийн Засгийн газар "5G" технологид шилжихдээ БНХАУ-ын харилцаа холбооны "Huawei" компаниас зарим тоног төхөөрөмжүүдийг авч ашиглахыг зөвшөөрсөн" гэж мэдээлсэн байна.  Гэтэл дээрх яриа Британийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хаалттай хуралдаан дээр хэлэлцсэн асуудал байжээ. Нууцын зэрэглэлд хэлэлцсэн асуудал хэвлэлээр цацагдсны дараахан Ерөнхий сайд нууц материал задруулсан буруутныг Батлан хамгаалахын сайдаа хэмээж, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан гэнэ.  Ажилгүй болоод буй сайд Уилльямсон өөрийгөө гэм буруугүй хэмээгээд "Ерөнхий сайдын шийдвэрийг ойлгохгүй байна. Би ямар ч мэдээлэл задруулаагүй" гэж мэдэгджээ. 

"Huawei" компанийн нэрийн хуудас болоод буй "5G" технологийг ашиглахгүй байхыг АНУ холбоотнууд болон олон улсад уриалаад буй юм. Учир нь "Huawei" компанийг Бээжинтэй нягт холбоотой ажиллаж, олон улсад тагнуул хийдэг хэмээн буруутгадаг билээ. өн Вашингтоны хүсэлтээр тус компанийн үүсгэн байгуулагчийн охин Мэнь Ваньжоуг Канадын тал баривчилсан юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404