Энэтхэгт сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ
2019/05/03

Энэтхэгийн зүүн эргийг чиглэн ирж буй хүчтэй далайн шуургаас урьтаж, аврагчид гамшгийн бүсээс сая гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

"Фани" гэх хар салхи 200 км/ цагийн хурдтайгаар Орисса мужийг чиглэн явж буй талаар тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлээд буй юм.  Эрх баригчид зүүн эрэг дэх боомтуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Мөн өчигдрөөс эхлэн бүх төрийн байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон гэнэ. Хар салхины улмаас Пури хотод байрлах 850 жилийн настай Жаганнат хийд сүйдэх эрсдэлтэй байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404