Чанга хатуу хандлага хүүхдийг худалч болгодог
2019/05/03
Цэцэрлэгт явж эхлэх үеэс буюу ухаан санаа нь биет хүн болж төлөвших үеэс хүн худлаа ярьж эхэлдэг. Хүүхэд худлаа ярих шалтгаан нь харилцан адилгүй байна. Үеийнхэндээ сайрхах, тэднийг дуурайх, сайн хүн болж харагдах гэхчлэн. Ийм тохиолдолд худлаа ярьсан шалтгааныг нь лавлаж, тайлбарыг нь тэвчээртэй сонсох хэрэгтэйг хүүхдийн сэтгэлзүйчид зөвлөдөг. Гэхдээ буруу хэрэг хийснийхээ төлөө худлаа ярьдаг хүүхдүүд ялгаатай ажээ. Та чанга, хахир эцэг, эх үү? Эсвэл илүү чөлөөт, хараат бус байдлыг эрхэмлэгч нэгэн үү? Хэрэв та хуучныг баримтлагч, хатуу аав, ээж бол шинжлэх ухаан танд таагүй мэдээ дуулгах нь. Таны чанд дэг журам хүүхдийг тань худалч нэгэн болгож байна. МакГилийн их сургуулийн хүүхдийн нийгмийн танин мэдэхүйн хөгжил судлаач Викториа Тальвар хатуу эцэг, эхтэй хүүхдүүд хууран мэхлэх чадварыг гаргууд эзэмшдэгийг олж мэджээ. Энэ нь хүүхдийн өөрийгөө хамгаалах байгалийн заяагдмал чанар агаад алдааныхаа төлөө шийтгүүлэхээс айж, худал хэлдэг аж.
Хүүхдэд худал хэлэх дадлыг зөвхөн эцэг, эх биш багш нар ч суулгадгийг эрдэмтэд, сэтгэлзүйч нар онцоллоо.
 
Хүүхдийг буруу хэрэг хийснийх нь төлөө загнаж, шийтгэж болно. Гэхдээ дараа нь хүүхдээ ямар ч алдаа гаргасан бай хайрлана гэдгээ хэлж занших нь чухал гэнэ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404