Солир унаж болох 25 мянга орчим байршлыг тогтоожээ
2019/05/01

АНУ-ын Сансар судлалын хүрээлэнгээс дэлхийд унах солирын тоо 2019 он гарснаар эрс нэмэгдэж буй талаар мэдээллээ. НАСА-гийн тэргүүн Жим Бриденстин мэдэгдэлдээ “Манай хүрээлэнгийн судалснаар задгай сансарт байгаа солирууд дэлхий рүү унах магадлал тун өндөр байна. Тиймээс байгаль дэлхий болон хүн амын аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай асуудал тулгарч байна” гэж хэлсэн. Мөн тэрбээр 2013 онд ОХУ-ын  Челябинск  хотод унасан солирыг жишээ болгон ярьсан байна.

Челябинск хотод унасан солирын дэлбэрэлтийн уршгаар 1500 орчим хүн гэмтэж, 7000 орчим барилга байшин сүйдсэн билээ. Тухайн үед эрдэмтдийн мэдээлснээр Челябинск хотод унасан солир 60 жилд байгаагүй том хэмжээтэй байжээ. Харин Жим дэлхий дээр дахин солир унавал сүүлийн 100 жилд тохиолдоогүй том хэмжээтэй солир унахыг мэдэгдсэн билээ.

Одоогийн байдлаар НАСА солир унаж болох 25 мянга орчим байршлыг тогтоогоод байгаа аж. Тиймээс болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, өндөр хүчин чадал бүхий сөнөөгч пуужингууд нөөцлөх шаардлага тулгарчээ. НАСА-гийн эрдэмтэд Элон Маскийн “Space X” төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү төслийн туршилтын загварын пуужинг солир устгахад ашиглахаар төлөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404