Саналаа андуурч өгсөн эр өөрийгөө шийтгэжээ
2019/04/19

Энэтхэг улсад парламентын ээлжит сонгууль энэ сарын 11-ний өдөр эхэлсэн бөгөөд энэ удаагийн сонгуульд 900 сая гаруй хүн саналаа өгөх эрхтэй ажээ. Энэтхэгийн Буландшар хотын сонгогч нэгэн эр андуурч саналаа өгснийхөө төлөө өөрийгөө шийтгэсэн тэрээр долоовор хуруугаа тайрчээ.  Энэтхэгт саналын хуудсан дээр намууд болон нэр дэвшигчдийг ялгахын тулд амьтан, эд зүйл, цэцэг навч зэрэг төрөл бүрийн дүрсийг ашигладаг гэнэ.

Тэрбээр өөрийн үнэнчээр итгэдэг Bahujan Samaj Party (BSP) намд саналаа өгөхөөр ирсэн залуу тэмдэглэгээгээ андуурч лянхуа цэцгийн оронд зааны тэмдэглэгээг зуран өрсөлдөгч намд нь намд саналаа өгчихжээ.  Энэхүү хачирхалтай гэмээр олон янзын тэмдэг тэмдэглэгээнээс болж маш олон хүн андуурч саналаа өгдөг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404