Тайваньд газар хөдөлж барилга байгууламжууд гахжээ
2019/04/19

Тайванийн зүүн эргийн хотуудад  6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тэрээр газар хөдлөлтийн голомт нийслэл  Тайпэй хотноо 115 км-ийн цаана болсон ч ихэнх барилга, байгууламж нь ганхаж, хөдөлсөн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээсэн байна. Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 17 хүн бэртсэн гэнэ. Он гарсаар нэлээд тооны бичил газар хөдлөлт болж байсан бөгөөд энэ удаагийнх илүү хүчтэй хөдөлсөн гэнэ. Аюулгүй байдлын улмаар эрх баригчид галт тэрэг болон метроны хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахыг үүрэгджээ. Мөн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоож, хүүхдүүдийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна. Тус улсын Цаг уурын хүрээлэн газар хөдлөлт болохоос 48 цагийн өмнө орон даяар сэрэмжлүүлэг хүргүүлсэн учир дээрх байгалийн гамгийн үеэр ноцтой аюул болоогүй гэнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404