Хүүхдийн цүнх хувцас шиг биед нь тохирч байх нь чухал
2019/04/18

Эцэг эхчүүдээ хүүхдийн хичээлийн цүнхээ сонгох гэж байгаа бол дараах бяцхан зөвлөгөөнд анхаарлаа түр хандуулаарай.

  • Сургуулийн цүнхийг сонгохдоо аль болох чанар эдэлгээ аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт цүнхийг сонгох нь чухал байдаг.
  • Хичээлийн цүнх нь арьсан, ганган чамин гэхээсээ илүү материал нь эдэлгээ даахуйц, бороо цасны хамгаалалттай байх чухал юм шүү.
  • Аюулгүй байдлыг нь хангасан гэрэл цацруулагч ойлгогч нь цүнхний эргэн тойрон байх
  • Хүүхдүүд маань нэлээдгүй олон дэвтэр ном үүрч явдаг, иймд цүнх нь мөрөвч хэсэгтээ цээжний дээд болон доод бүслэвчтэй байх нь хамгаас чухал байдаг. Энэ нь мөрөн дээр авдаг хүнд ачааллыг нуруундаа жигд хуваарилж өгөх үүрэгтэй.
  • Цээжний дээд болон бүсэлхийн бүслэвчийг бүсэлснээр алхах гүйх үеийн нурууны доод үед өгдөг доргилтыг бууруулдаг.
  • Цүнхний доод суурь хатуулга сайтай байх хэрэгтэй. Энэ нь хүнд дэвтэр ном хийх үед доош унжихаас сэргийлэх, мөн хатуу хавтастай номын ирмэг нурууны доод үеийг гэмтээхээс сэргийлнэ.
  • Нурууны бүтцийн дагуу зохион бүтээгдсэн зөөлөвчтэй байх нь чухал, энэ нь нурууг нь хамгаална.
  • Өсөлтийн дагуу тохируулан үүрдэг бол давуу талтай, цүнх нь хувцас шиг биед нь тохирч байх нь чухал.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404