Өөскө АШТ -ээнд оролцоно
2019/04/18

“Жүжигчин  А.Өнөржаргал буюу үзэгчдийн мэдэхээр Өөскө авьяас нь тодорч шинэ амжилтуудаар танигдах болсон. Тэрээр бөхийн жюү жицү төрлөөр хичээллэж чамгүй амжилт гаргасан бөгөөд  улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байв. 

Өөскө ирэх долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болох мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон байна. Өөскө  жюү жицүгийн цэнхэр бүстэйгээс гадна Монголын жюү жицүгийн холбооны хэвлэл мэдээлэл, маркетингийн албаны дарга гэсэн албан тушаалтай болжээ. Энэ жилийн ДАШТ дөрөвдүгээр сарын 20-ноос 26-ны өдрүүдэд болох бөгөөд мастерс ангилалд жүжигчин А.Өнөржаргал тэргүүтэй тамирчид өрсөлдөх аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404