“Номадик баллет” сонирхогчдын уралдаанд 323 хүүхэд оролцлоо
2019/04/18

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг талуудтай хамтран зохион байгуулж, хүүхдэд сонгодог урлагаар дамжуулан хөгжлийн орчин үйлчилгээг үзүүлэх, төлөвшлийг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Сонгодог урлагаар дамжуулан хүүхдийг төлөвшүүлэх үйл ажиллагааг Номадик балет продакшн, Сонгодог соёл клубтэй хамтран “Номадик балет” сонирхогчдын дөрөвдүгээр уралдааныг энэ сарын 14-ны өдөр зохион байгууллаа. Уг уралдаанд нийт 323 хүүхэд оролцож, гурван насны ангиллаар 25 хүүхэд шагналт байранд шалгарсан. Шилдэг хүүхдүүдэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, шилдэг хамтлагт цом, шилдэг дасгалжуулагч багшийг шагналаа гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404