Бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө
2019/04/18

“Мөнх спорт төв”-өөс санаачлан “Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн сагсан бөмбөгийн лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн сагсан бөмбөгөөр хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, багийн спортыг хөгжүүлэх зорилготой аж.

Энэ тэмцээнд нэг аймгаас хэдэн ч баг оролцох боломжтой бөгөөд багийн эзэн, дасгалжуулагч, 10 тоглогчийн бүрэлдэхүүнтэй байх юм. Баг тус бүр 800 мянган төгрөгийн бооцоотой бөгөөд түрүү баг алтан медаль, мөнгөн шагнал, шилжин явах цом, дэд байр мөнгөн медаль, мөнгөн шагнал, гутгаар байр хүрэл медаль, мөнгөн шагнал гардана. Энэхүү тэмцээн дөрөвдүгээр сарын 22-29-ийг дуустал болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404