Индонезийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт боллоо
2019/04/18

Сонгуулийн насны 191 сая иргэнтэй Индонез улсад өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болсон бөгөөд Ерөнхийлөгчийн суудлын төлөө өнөөгийн Ерөнхийлөгч Жоко Видодо болон Зэвсэгт хүчний экс генерал  Прабово Субианто нар өрсөлдсөн байна.

Жоко Видодо уг сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдох магадлалтай байгаа талаар ажиглагчид мэдээлж байгаа ч Сонгуулийн Ерөнхий хороо дүнгийн талаар албан ёсны мэдээлэл дамжуулаагүй байна.

"Нийт саналын хуудасны 95 хувийг тоолсон байдлаар Ерөнхийлөгч экс генералаас 7 хувийн саналаар илүү явж байна" гэж хувийн судалгааны агентлагууд мэдээлсэн байна. Хэн ялалт байгуулсан нь ирэх 2023 он хүртэл улсаа тэргүүлэх аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404