"Яг түүн шиг" шоу шилдгийн шилдгийг шалгаруулна
2019/04/17

“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоуны энэ жилийн дугаар ирэх  тавдугаар сард эхлэх гэнэ. Энэ удаа өмнөх “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн ялагчид хоорондоо өрсөлдөж, шилдгийн шилдэг ялагчийг тодруулах юм байна. 

“Яг түүн шиг” шоуны эхний улиралд дуучин П.Баярцэнгэл ялагч болж, 20 сая төгрөгөөр шагнуулсан байдаг. Үүний дараагаар “Яг түүн шиг-2017” шоунд дуучин С.Гантогоо авьяасаараа ялгарч чадсан бол “Яг түүн шиг 2018” шоуны дугаартая зохиогч, дуучин Б.Нацагдорж авьяас, оноогоороо тэргүүлэн 20 сая төгрөгийн эзэн болсон. Ирэх 5 сард эхлэх шоунд өмнөх дугааруудын шилдэг 8 оролцогч оролцох юм байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404