Монголын боксчид Тайландыг зорилоо
2019/04/17

Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 16-27-ны өдрүүдэд сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн  болсон. Энэ жилээс эрэгтэй, эмэгтэй боксчид тивийн тэмцээнээ хамт зохион байгуулахаар болжээ.

Манай улсаас Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Пүрэв-Очир, О.Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцохоор болж, Тайландыг зорилоо. Мөн Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч Г.Бадрах шүүгчээр ажиллах юм байна. Багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг нарын  боксчид багтсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404