Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
2019/04/17

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо  Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг  хэлэлцлээ. Ерөнхийлөгчөөс М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг прокурорын орлогчоор томилох тухай саналаа зөвшилцөхөөр ирүүлсэн.  Ерөнхийлөгчийн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  С.Алиманцэцэгийг дэмжиж, М.Чинбатыг дэмжихгүй гэсэн байр суурийг МАН-ын бүлгийн гишүүд өмнө нь илэрхийлж байсан ч байнгын хорооны хуралдаанд нэг байр суурьтай орж иржээ.  Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх саналыг чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404