Н.Цэрэнбат сайдын хувь эзэмшдэг компаниудтай танилц
2019/04/17
Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Цэрэнбатыг хамгийн залуу тэрбумтан гэж хэлэх нэгэн бий. Тэр  30 гаруй компанийн эзэн бөгөөд ямар замаар яаж хөдөлснийг нь мэдэх хүн ховор.  
 
Нэг хэсэг АТГ-т шалгагдаж байсан тэрээр  эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, төслийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн.  Учир нь  Н.Цэрэнбат өөрийн ойр дотны, бизнесийн хамтрагчийнхаа  компанийн данс руу 200 гаруй сая төгрөгийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шууд өгсөн гэдэг.  Харин тэр мөнгө нь дахин цааш гүйж  Н.Цэрэнбатын төрсөн дүү Н.Отгонжаргал авсан нь тодорхой болж байв.  
 
Энэ бол зөвхөн жишээ. Энэ мэт түүний но-той хэргүүд цөөнгүй аж. Тиймээс төрийн ажлыг хийх биш төрсөн ах дүү нараа тэтгэх гэж ирсэн гэж хэвлэлүүд нэг хэсэгтээ түүнийг бичиж байв.  Хувийн олон компанитай байх  эсэх нь хүний эрх ч гэлээ  төрийн мөнгийг хувийн компаниудаараа гүйлгүүлдгийг нь яамныхан ярьцгаадаг.  Түүний хувь эзэмшдэг компаниудын жагсаалтыг хүргэж байна. 
 
 
 
 


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404