ЖДҮ--гийн хэрэгт экс төрийн нарийн бичгийн дарга яллагдагчаар татагдлаа
2019/04/17

Албан тушаалаа ашиглаж ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудыг АТГ-аас шалгасан тэрээр заримыг нь тойрогтоо жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор тойргийн жижиг бизнес эрхлэгчдээ дэмжсэн байсныг тогтоож хэрэг үүсгэхээс татгалзсан болХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, “Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаяр, “Топ мах боловсруулах” үйлдвэрийн Б.Мөнхтулга, “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн нарын албан тушаалтнуудыг яллагдагчаар татахаар болжээ.

ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан Д.Энхбатыг ЖДҮХС-ийн дуулианы дараа буюу 2018 оны арваннэгдүгээр сард  зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан юм. Харин шалгалтын явцад түүнийг ЖДҮХС-ийн асуудалд холбоотой гэж үзэж, ийнхүү яллагдагчаар татахаар болжээ.   Мөн түүнд хилийн хориг тавиад байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404