Парисын Дарь эхийн сүмийг сэргээхэд 550 сая гаруй евро цугларчээ
2019/04/17

XIII зуунд баригдсан алдарт Парисын дарь эхийн сүмийн орой хэсэг шатаж, нэг цамхаг нурсан бөгөөд  хүн төрөлхтөний түүх соёлын том өв сүйдсэнд дэлхий нийтээр харамсаж буй.  850 жилийн настай уг агуу сүмд ямар шалтгаанаар гал гарсан нь нууц хэвээр байгаа ч сүмийн сэргээн засварлах ажлыг хариуцан ажиллаж байсан ажилчид алдаа гаргасан байх магадлалтай хэмээн олон нийт хардаж буй. Учир жилийн өмнөөс сүмийн зарим хэсгийг сэргээн засварлах ажил эхэлсэн юм. 

Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парисын дарь эхийн сүмд гарсан галыг "Үндэсний гамшиг" хэмээн тодорхойлж, сэргээн засварлах ажлыг хойшлуулахгүйгээр шууд эхлүүлж буйгаа олон улсад хандан мэдэгдэж, дэлхийн үнэт өвийг хамгаалах үйлсэд туслалцаа үзүүлэхийг гуйсан тэрээр улсынхаа  урчуудыг уг ажилд бие болон сэтгэлээрээ холбогдон, туслалцаа үзүүлэхийг уриалсан юм

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Макрон ард түмэндээ хандан "Галд өртөж, хохирол амссан сүмийг сэргээн засварлахад хамгийн багадаа таван жилийг зарцуулах болно. Энэ хугацаанд сүмийг илүү үзэсгэлэнтэй болгохоо амлаж байна. Гамшигт явдлыг бид өөрчлөн, энэ хугацаанд эв найрамдалтай байх учиртай. Эв найрамдал хамгийн чухал" гэж мэдэгджээ.

Хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа бөгөөд Францын толгой баячууд ойролцоогоор 350 сая евро хандивлаад байна. Мөн иргэд 200 сая еврог   Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлах ажиллагаанд хандивлажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404