Египетийн Ерөнхийлөгч 2030 он хүртэл эрх мэдлээ үргэлжлүүлнэ
2019/04/17

Египетийн парламент өнөөгийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сисигийн  хоёр дахь бүрэн эрхийн хугацаа ирэх 2022 онд дуусгавар болох юм.   Түүнийг 2030 он хүртэл эрх мэдэлд нь хэвээр үлдээхийн тулд  тус улсын парламент Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Парламент ирэх 30 өдрийн дотор нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцэх ба хэрвээ дэмжигдвэл Сисигийн бүрэн эрхийн хугацааг дахин зургаан жилээр сунгах юм. Египет улсад өнгөрөгч 2013 онд хувьсгал гарч, тухайн үед төр барьж байсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг төрөөс түлхэн унагаасан түүхтэй. Удалгүй армийнхан төрийн эрхийг авч, генерал Сиси тус улсын түр Ерөнхийлөгчөөр томилогдож, өнгөрсөн  2014 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, тус улсыг хууль ёсоор удирдах эрхтэй болсон юм.  

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404