Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх саналыг хүргүүлжээ
2019/04/17

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чѳлѳѳлүүлэх саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Уг санал “Өнгөрсөн оны урьдчилсан дүнгээр инфляци Улаанбаатар хотод хоёр оронтой тоонд дөхөж очсон. Валютын ханш чангарч инфляци 2016 оныхоос 4-5 дахин өсч, иргэдийн цалин, орлого нэмэгдээгүй зэрэг шалтгаан нь өрхийн зардлыг нэмэгдүүлж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч ажил анх авсан үедээ гадаад валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй, улстөржсөн мэдэгдэл хийгээд зогсохгүй, валютын захад ам.доллар хомсдох мэдээлэл нийтэд цацаж, энэхүү эс үйлдлээрээ төгрөгийн ханшийг огцом сулруулсан, бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлсэн, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч, валютын зээл авсан зээлдэгчид ханшийн эрсдэлд орж байгаа нь энэ албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлагагүйг нотолж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна” хэмээн саналдаа дурджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404