Дим сам бондын нэг тэрбум юанийн эргэн төлөлт дуусчээ
2018/06/29

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дим сам бондын өр төлбөр, ОУВС-ийн 4 дэх шатны үнэлгээ батлагдсан асуудлаар мэдээлэл хийлээ.

"Нэг тэрбум юанийн Дим сам бондын эргэн төлөлт өнөөдөр төлөгдөж байна. Энэ бол жилийн 7.5 хувийн хүүтэй зээл байсан. 2015 оноос хойшх ханш уналтыг тооцож үзвэл жилийн 15 орчим хувийн хүүтэй зээл болж хувирсан байсан. Энэ өрийг төлж дуусгалаа.

2018 оны зургаадугаар сард хоёр янзын өр төлөгдлөө. Эхнийх нь гадаад өр. Хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн зардалд нийт 27.6 тэрбум төгрөгийг төлсөн. Чингис бондын хүүд 61.8 тэрбум төгрөгийг төлсөн. Ингээд одоо Дим сам бондын өрийн төлбөр хийгдлээ.

Энэ бүгдийг нэмээд үзвэл 460 тэрбум төгрөгтэй тэнцүү хэмжээний гадаад валютын өрийг Монгол Улсын Сангийн яам энэ сард төлж барагдууллаа. Энэ бол зөвхөн гадаад өр төлбөр. 

Үүний дараагаар Сангийн яам дотоод арилжааны нөхцөлтэй зээлүүдийг төлсөн. Үүнд 2013-2017 оны хоорондын төсвийн алдагдлыг нөхөх зориулалттай гаргасан Засгийн газрын арилжааны өндөр хүүтэй төлбөрүүд орно.

Мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн гаргасан "Сайн малчин", "Сайн хувьцаа" зэрэг хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргасны төлбөрүүдийг төлж барагдуулсан. Энэ дотоод бондод 293.4 тэрбум төгрөгийг төлсөн" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404