ХҮҮХДИЙН ШҮДИЙГ НЭГ УДААГИЙН БАГАЖААР ЭМЧИЛДЭГ, ҮҮНД ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ
2019/04/16

 

Олон улсад шүдний эмнэлгүүдийн стандартыг тогтоодог хороо гэж бий. Тус хороо нь шүдний эмнэлгийн “ISO/ TC106” гэсэн 156 стандартыг 2007 онд боловсруулжээ. Шүдний ISO/TC106 хороонд 46 улс гишүүнээр элссэн бөгөөд 25 нь идэвхитэй оролцож, 21 нь ажиглагчийн байр суурьтай байдаг аж. Уг стандартад шүдний бүтээгдэхүүн, амны хөндийн ариун цэвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмчилгээний бүтээгдэхүүн, эмчилгээ, орчин, үйлчилгээ гээд бүх зүйлд хяналт тавина. Түүнчлэн олон улсын шүдний бүтээгдэхүүний худалдаа, үнэ зэрэгт хяналт тавьж, стандарт тогтоодог аж.

Бид уг хөтөлбөрт хамрагдаж буй ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ бүхий шүдний эмнэлэгүүдтэй холбогдож багж хэрэгслээ хэрхэн ариутгадаг талаар асуухад"Шүдний эмнэлгүүдэд багаж хэрэгслээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лаборатори болон хувийн байгууллагад 3-4 шат дамжлагатайгаар ариутгадаг. Шүдний эмнэлгүүдээс аливаа халдварт өвчин болон элэгний В, С вирус тархах ямар ч боломжгүй болсон өнөө үед. Бид маш өндөр хяналт дор багаж хэрэгслээ ариутгаж хүмүүст үйлчилдэг болсон. Хэдэн жилийн өмнө шүлс сордог, хий гаргадаг хошууг бүтэн өдрийн турш хэрэглэдэг байсан. Харин өнөөдөр ийм хошууг үйлчлүүлэгч тус бүрт нэгийг л ашигладаг болсон. Мөн дээрээс нь нэг удаа ашиглаад хаядаг ариун багжаар хүүхдүүдэд үйлчилдэг. Үүнд эцэг, эх болон асран хамгаалагч нар хяналт тавих үүрэгтэй байдаг. Үйлчлүүлэгч хэрэв хүсвэл нэг удаагийн багаж ашигладаг.

Өнөөдөр аливаа нэгэн хүн халдварт өвчин авахад ХӨСҮТ-ээс "Та хамгийн сүүлд хэзээ шүдний эмнэлэг орсон бэ. Үр хөндөлт хийлгүүлсэн үү" гэж асуудаг. Гэтэл өнөөдөр хүмүүс толгой дараалан маникюрт орохоос гадна гоо сайхны үйлчилгээ авч байна. Жишээлбэл, хумсны илүүдэл мах авахад цус гардаг. Энэ багжаа цэнхэр спирттэй хөвөнгөөр арчаад дараа дараагийнхаа үйлчлүүлэгчийг нартаа хэрэглэдэг нь маш их эрсдэлтэй. Нэг үеэ бодвол хүмүүс шүдний эмнэлэгт орж ирээд нэг удаагийн эсвэл, ариутгасан багжийг нүдэн дээр нь задлахыг шаарддаг болсон. Гагцхүү одоо гоо сайхан болон, маникюрт орохдоо ариун багж хэрэглэж шаардлага тавьж сурмаар байна. Эмнэлгийн ариун цэврийн байдлыг тогтмол анхаарч их цэвэрлэгээ болон өдөр тутмын цэвэрлэгээг 170 градус бүхий даралтат уурыг ашиглан явуулдаг" гэж байв.

Ямартай ч шүдний эмнэлгүүд дуу нэгтэйгээр бохир багаж хэрэглэдэг байсан үед ард хоцрогдсон, одоо маш өндөр хяналтын дор багажаа ариутгадаг гэж ярьж буй боловч элэгний В вирусын халдвар авсан шалтгааныг 2017 онд судлахад

  • 25,3 хувь шүдний эмнэлэг,
  • 13,3 хувь эмнэлэг
  • 10,8 хувь мэс засал
  • 9,6 хувь дусал тариа
  • 8,4 хувь шивээс
  • 2,4 хувь үр хөндөлт
  • 7,2 хувь гоо сайхан
  • 8,4 хувь гэмтэл шарх
  • 8,4 хувь гэр бүл
  • 4,8 хувь цус, цусан бүтээгдэхүүн гэсэн судалгааны тоо баримтыг харахад яах аргагүй шүдний эмнэлгүүдээс иргэд халдвар авсан нь харагдаж байна. Тиймээс шүдний эмнэлгүүд багаж, хэрэгслээр дамжуулан иргэдэд элэгний В, С вирус тараахгүй байхад мэргэжлийн байгууллагаас анхаарч ажиллах шаардлага байгаа юм.

 

Эх сурвалж: Мэдээ.мн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404