Канад улс Канад улс АНУ-ын $12.6 тэрбумын бараанд импортын татвар оногдууллаа
2018/06/30

Өөрийнх нь эсрэг хэрэгжүүлсэн худалдааны хатуу бодлогын хариу болгож Канад улс АНУ-ын $12.6 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын татвар оноож байгаагаа зарлажээ.

Өөрийнх нь эсрэг хэрэгжүүлсэн худалдааны хатуу бодлогын хариу болгож Канад улс АНУ-ын $12.6 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын татвар оноож байгаагаа Баасан гарагт зарлажээ.

Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг шийдвэрийг Канадын гадаад хэргийн сайд Кристиа Фриланд танилцуулсан байна.

“Бид энэ арга хэмжээгээ өргөжүүлэхгүй, бас бууруулахгүй. Бид Европын Холбоо, Мексикийн түншүүдтэйгээ хэлэлцэж байж уг шийдвэрийг гаргасан” гэж тэр хэлсэн юм.

Фриланд бас Дональд Трампын засаг захиргааны авсан арга хэмжээг хууль бус гэж буруутгасан байна.

Жастин Трюдогийн засгийн газар АНУ-ын гангийн импортод 25 хувь, хөнгөн цагаан болон бусад өргөн хэрэглээний бараанд 10 хувийн татвар оноож байгаа ажээ.

Нийтдээ 250 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг баталсны дотор Флоридагийн жүржийн шүүс, Кентакийн бурбон дарс зэрэг хүнсний бүтээгдэхүүн орж байна.

Канадын ган, хөнгөнцагаанд оноосон АНУ-ын импортын татварыг цуцлагдах хүртэл дээрх арга хэмжээ хэрэгжих юм.

Үүнээс гадна АНУ-ын оноосон татварт хэлмэгдэж хохирсон бизнес эрхлэгчдээ дэмжихэд зориулж Канадын засгийн газар 2 тэрбум канад долларын санхүүжилт гаргахаар болжээ.

Энэ арга хэмжээ нь Канад, Мексикийн металлын нийлүүлэлтээс хамааралтай АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдэд цохилт болно гэж ажиглагчид дүгнэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404