АТГ-ын дэд дарга чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
2019/04/16

2015 онд АТГ-ын дэд даргаар томилогдсон Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ.

Ц.Нямдорж нь  2011 оноос Авлигатай тэмцэх газарт тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны хоёрдугаар сарын 11-ний Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдон ажилласан байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ҮАБЗ-өөс АТГ, шүүх, прокурорын дарга нарыг томилж, чөлөөлөх саналыг УИХ-д оруулах эрхтэй болсон. Энэ дагуу АТГ-ын дэд дарга ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн болов уу. АТГ-ын дарга дэд даргыг томилох асуудлыг ирэх Баасан гаригт УИХ-аар хэлэлцэх аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404