"Эх оронч Монголчууд" тоглолт болно
2019/04/16

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Эх оронч Монголчууд”  тоглолт зохион байгуулагдах гэж байна. Шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх  уг тоглолт 2019.04.20-ны өдөр МҮЭСТО 19:00 цагт зохион байгуулагдах аж. 2019.04.17-ны 11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд МУСГЗ, Монгол цэргийн нэгдсэн холбооны Соён гэгээрүүлэх бүлгийн лектор Ж.Цогтсугар нийгмийг соён гэгээрүүлэх, эх оронч үндэсний үзлийг дэлгэрүүлэх “Эх оронч Монголчууд” шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх тоглолтыг зохион байгуулах талаарх хэвлэлийн бага хурал болно. Арга хэмжээний ач холбогдол нь нийгмийн сэтгэлзүйд төдийлөн дасал болоогүй шинжлэх ухааны эрдэмтэн, докторуудын богино лекц бүхий арга хэмжээг нийгэмд сурталчлах, ач холбогдлыг ойлгуулах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404