Авлигач прокурор ажлаасаа чөлөөлөгджээ
2019/04/16

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаал гаргаж, Авлигатай тэмцэх газраас “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй” үндэслэлээр шалгаж байгаа Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбатыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас  нь чөлөөлсөн байна. Прокурор П.Эрдэнэбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарч байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагаас уг асуудлыг мөрдөн шалгаж байгаа тохиолдолд албан үүргээ хэрэгжүүлэх нь сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж үзсэн тул ийнхүү шийдвэрлэжээ.

П. Эрдэнэбат нь Ука сангаас их хэмжээний авлига авч байсан, хэргийг шалгах явцад  хэрэгт холбогдогчдоос авлига авч асуудлыг шийддэг байсан, 60 тэрбумын хэргийг хаацайлах ажилд оролцсон зэргийг олон хүн ярьдаг. Тиймээс түүнд хариуцлага тооцох хангалттай нотолгоо байгаа бололтой.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404