Байнгын хороодын дарга нарыг удахгүй томилно
2019/04/15

Байнгын хорооны дарга нарын ажиллах бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дууссан учраас ойрын хугацаанд Байнгын хорооны дарга нарыг шинээр томилох асуудлыг хэлэлцэх юм байна.

Монгол Улсын Их хурлын тухай хуулинд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ” гэх заалттай бөгөөд хороодын удирдлагын асуудлыг УИХ дээр тус бүрээр нь хэлэлцэх аж. Мөн хуульд улируулан сонгож болох заалттай тул сайн ажилласан гэж хороодын гишүүд үзвэл байнгын хороодын одоо байгаа дарга нар үргэлжлүүлэн нэг жил ажиллах боломжтой болох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404