ХОМ: Тэрбумаас дээш хадгаламжтай 7 гишүүн байна
2019/04/15

Төрийн өндөр албан тушаалтнуудын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас олон нийтэд зарласан билээ. Жил бүрийн ХОМ-ээс төрийн өндөр албан тушаалтнуудын хэн нь хэр хөрөнгөтэй болсон бэ гэдэг хамгийн их анхаарал татдаг билээ.

Ард түмэн нь цалингаас цалингийн хооронд өр зээлтэй өдөр хоногийг өнгөрөөж буй манай орны УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө мөнгө нь хэдэн тэрбумаар хэмжигдэх болсон. Магадгүй төрөөс төрсөн тэрбумтангууд гэх үг үүнээс л үүдэлтэй. Гэхдээ бизнес хийж хөрөнгө мөнгө цуглуулсан хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Ямартай ч бизнесийнхэн төрд ажиллана гэдэг бол хуйвалдаан, луйвар, авлига, хээл хахуулийг цэцэглүүлэх нэг үндэслэл хэмээгддэг. Цаашилбал, хууль батлалцаж байгаа эрхмүүдэд ашиг сонирхолын зөрчил үүсэхгүй гэх баталгаа байхгүй.

Хууль тогтоох дээд байгууллагад тэрбумын хадгаламжтай долоон гишүүн байдаг нь 2018 оны ХОМ-ээс харагдаж байна. Тэднийг та бүхэнд танилцуулъя.

Ж.Ганбаатар 22,9 тэрбум

Б.Наранхүү 12,5 тэрбум

Ц.Мөнх-Оргил 5,6 тэрбум

Ж.Энхбаяр 4,9 тэрбум

Сү.Батболд 1,5 тэрбум

Б.Дэлгэрсайхан 1,5 тэрбум

Н.Учрал 1,3 тэрбум

Б.Батзориг 621 сая

М.Энхболд 613 сая

Х.Болорчулуун 560 сая

 

Эх сурвалж: Мэдээ.мн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404