АТҮТ ийн шийдвэрийг эсэргүүцэж жолооч нар жагсав
2019/04/15

АТҮТ-ийн гадаа Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд тээвэр эрхэлдэг жолооч нар жагсаал зохион байгууллаа. Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ 08:00, 15:00, 18:00, 20:00 цагуудад явдаг ч АТҮТ-өөс өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 12-ноос эхлэн 19:00 цагийн шинэ давтамж нэмж, “Чингүн хурд” компанид өгөх шийдвэр гаргажээ. Ийм; жолооч нар энэхүү шийдвэрийг эсэргүүцэж жагсаал зохин байгуулсан аж.

“Нөхөрлөл зам хоршоо”, “Мин транс” компаниуд нэг нь арав, нэг нь хорь гаруй жил үйл ажиллагаагаа ямар нэгэн эрсдэл сааталгүй эрхэлж ирсэн. Гэвч 19:00 цагийг хувь бус компани булааж аваад байна. Үүнийг бид эсэргүүцэж байна. Ямар дарга нь гарын үсэг зурж, зөвшөөрөл хэрхэн олгосныг мэдэхгүй. Анх 2017 онд “Нөхөрлөл зам хоршоо”, “Мин транс” компаниудтай “Тахилт транс” гэх компани тохиролцоонд хүрч зөвшилцөөд Улаанбаатар-Мөрөн чиглэл тээвэр хийж байсан. Харамсалтай нь тухайн компанийн жолооч нар хоёр удаа ноцтой осол хийж, шаардлага хангахгүй байсаар хасагдсан. Одоо нэрээ “Чингүн Хурд Транс” болгон өөрчлөөд ороод ирсэн гэж бид хардаж байгаа” гэж жолооч нар ярьж байна.

 

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404