БАНК ДЭЭРЭМДЭХ 2 ДАХЬ АЖИЛЛАГАА БУЮУ БАС НЭГ БААСАН ГАРИГ
4 өдрийн өмнө

 

Ард банкийг луйвардсан туршлага нь АХ эвслийнхнийг Сэргээн босголт банкийг дээрэмдэх ажиллагаанд хөтлөв. Ингэхдээ Ард банкнаас илүү ашигтай, бас цэвэрхэн идэхийн тулд Сэргээн босголт банкны хадгаламжийг салган авч Хадгаламж нэртэй банк байгуулав. Банкнаас банк салбарласан учрыг иргэд  эхэндээ ойлгосонгүй. Энэ нь иргэдийн эсэргүүцлийг тооцсон хэрэг байлаа. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хүүгийн хамт салган зайлуулж замаа цэвэрлэжээ.

Сэргээн босголт банк нь 22,6 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 800 ажилтантай, 34 салбартай, 50 гаруй тооцооны касстай том айл байв. Банкны удирдлагаар өөр өөрийн хүнээ тавих гэсэн тэдний тэмцэл тус банкны захирлыг жил хагасын дотор 4 удаа сольж амжжээ. Харин тэд сүүлдээ тэмцэлдээ цэг тавьж нэгэн санаанд нэгдсэн нь банк идэх 2 дахь аргачлал байлаа.

Төв банкны удирдлага, Сангийн яам болон Төрийн бүх өндөрлөгүүд Ардчилсан холбоо эвслийнхний гарт байсан болохоор дахин банк дампууруулж идэх ажил тэдэнд алга урвуулахтай адил хялбар байв.  Ажиллагааны эхэнд Монголбанк, Сангийн яамнаас тус банкинд бэлтгэгдсэн шалгалтаа хийсэн тэрээр гаргасан дүгнэлтийнхээ араас Сэргээн босголт банкийг тамир нь тасарч байгаа гэсэн зохиомол сурталчилгааг эхлүүлэв.  Хоолонд цадсан М.Энхсайханы Засгийн газрыг огцруулж Ц.Элбэгдорж ээлжиндээ хүрсэн тэрээр Сэргээн босголт банкны бүх салбар цэгт нэг ч төгрөгийн зээл гаргаж болохгүй гэсэн хатуу зааврыг өгсөн гэдэг.

Гэвч АХ эвслийн лидерүүд  гуравхан сарын 5,3 тэрбумын төгрөгийн зээлийг өөрсөддөө болон ах дүү хамаатнууд, найз нөхөддөө өгүүлсэн бөгөөд хачирхалтай нь тэдний зээл банкны тайлан тэнцэлд огт тусгагдаагүй байв. 

1998 оны 5 сарын 29 буюу мөн л хар Баасан гаригийн орой Сэргээн босголт банкийг хувийн Голомт банкинд нийлүүлэх хуралдаан болсон тэрээр тус банкнаас нэг ч хүнийг хуралд оруулаагүй гэдэг. Ингээд Сангийн сайд Батбаяр /Баабар/-ын 23 тоот тушаал гарч, Сэргээн босголт банкийг Голомт банкинд нийлүүлэхээр  шийдвэрлэсэн байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404