АТГ-ын дэд дарга өнөөдөр ажлаа өгнө
2019/04/15

АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр ажлаа өгөх тухай мэдээлэл байна.  Ирэх Баасан гаригийн чуулганы хуралдаанд ҮАБЗ-өөс чуулганд хаалттай мэдээлэл хийж, АТГ-ын удирдлагуудын чөлөөлөх, шинээр томилогдох дарга нарын тухай мэдээлэл өгөхөөр болсон. УИХ-аар дээрх асуудал орохоос өмнө  түүнийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болсон гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг  баталснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу АТГ-ын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх боломжтой болсон.  Үүний дагуу Ц.Нямдорж ажлаа өгч байгаа юм. Тэр 2015 оны 2 дугаар сарын 11-нээс өнөөдрийг хүртэл Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдон ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404