Токио 2020 олимпийг хариуцсан сайд огцорчээ
2019/04/15

Японы нийслэл Токио хотноо 2020 онд Олимпийн наадам болон Паралимпийн наадмыг зохион байгуулах ажлыг хариуцсан сайд  Сакүрада хэд хэдэн удаа шүүмжлэлд өртсөн мэдэгдлүүд хийсэн бөгөөд олон нийтээс уучлал хүсч огцрохоос аргагүй байдалд хүрчээ. 

Түүний  мэдэгдлүүд нь олон нийт болоод сөрөг хүчний намын шүүмжлэлд ихээхэн өртсөн бөгөөд тухайдлбал, Олимпийн хөдөлгөөний гол зарчмыг тодорхойлсон Олимпийн Харти-г уншаагүй гэж хэлсэн байна. Мөн Японы Засгийн газарт кибер аюулгүй байдлын асуудлыг хамтран хариуцдаг боловч суурин компьютер ашиглаж чаддаггүй гэж мэдэгдэж байжээ. Эдгээр мэдэгдлүүд нь түүнийг олимп зохион байгуулж чадах эсэхэд эргэлзэхэд хүргэжээ.  Түүнийг огцорсны дараа  уг албан тушаалд Сюнъити Сүзүкиг дахин томилсон байна. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404