Сири, Ирак,Иран улсууд төмөр замуудаа холбож, шугамыг Хятад хүртэл сунгана
2019/04/15

Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа нэгдсэн нэг сүлжээнд холбохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ асуудлыг хэлэлцэх уулзалтыг зохион байгуулах гэж байгаа аж. 

“Одоогийн байдлаар тус гурван улс төмөр замуудаа холбох төслийг сэргээх ажлыг хийж байна” гэж эх сурвалж мэдээлэв. Уг төсөл нь стратегийн төсөл бөгөөд 2011 онд Сирийн хямрал эхлэхээс бүр өмнө эхлүүлсэн боловч зогссон байна.

Эх сурвалжийн хэлснээр, төслийн гол зорилго нь Ирак, Иран улсыг Сирийн боомтуудад нэвтрэх боломжийг хангах, цаашлаад төмөр замын шугамыг Хятад хүртэл сунгах аж.

Сирид хямрал эхлэхээс өмнө төслийн 97 хувийг гүйцэтгэсэн байсан боловч дайны үеэр замуудын ихэнх нь эвдэрч сүйджээ. Иракт мөн хоёр орчим км төмөр зам тавих дутуу байгаа аж. Үүний зэрэгцээгээр Иран болон Иракийн төмөр замуудыг Иракийн Басра хотод холбохоор төлөвлөж байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404