Зуслангийн газрын төлбөр бүсээсээ шалтгаалж нэмэгдэж, багассан байна
2019/04/15

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг 21 жилийн дараа шинэчлэн баталсан юм. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 16 бүст, Налайх дүүргийг 12 бүст, Багануур дүүргийг 9 бүст, Багахангай дүүргийг 2 бүстэй байхаар тогтоосон билээ. Газрын төлбөрийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж заасан тул 1 м.кв газрын төлбөрийн дээд үнийг 1,408 төгрөг, доод үнийг 4 төгрөг болгоно хэмээн заасан. Иргэдийн хувьд эзэмшил газрын төлбөр хэтэрхий өндөр төлбөртэй байгааг шүүмжилж буй. "Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор газрын суурь үнийг нэг л хэмжээгээр тогтоож өгсөн. Түүнээс хойш 21 жилийн дараа 2018 оны Монгол Улсын Засгийн газрын 182 дугаар тогтоолоор газар ашиглалтын зориулалтаар нь 16 бүсэд тогтоосон. Энэ тогтоолыг гаргахад эдийн засгийн өсөлт болон инфляц, байршил, дэд бүтэц хөгжсөн эсэх гээд бүх харгалзах нөхцөлийг авч үзсэний эцэст газрын үнэлгээний бүсчлэлийг шинэчилсэн. Тухайн үед газрын үнэлгээ 430 сая байсан бол шинэчилсэн тогтоолоор хамгийн дээд үнэ нь нэг тэрбум 408 сая төгрөгт хүрсэн. Хамгийн доод үнэ 220 сая төгрөг. Энэ нь 16 бүсчлэл болон газар ашиглалтын зориулалтаас хамаарч үнэ нь харилцан адилгүй тогтоогдсон. Ерөнхийдөө газрын төлбөрийн үнэ нэмэгдсэн гэж ойлгож болно" хэмээн Нийслэлийн Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Чойжилсүрэн  хэллээ.

Түүний хэлснээр газар ашиглалтын зориулалт иргэний буюу гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай гэж иргэдийн зуслангийн газрын төлбөр  өндөр үнэлгээгээр тогтоогдоогүй. Харин Газрын тухай төлбөрийн хуульд зааснаар ногоон бүсэд газар эзэмшиж байгаа иргэн аж ахуй нэгжүүд газрын төлбөрийг хамгийн  ойр орших хот тосгоны үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж тооцох бөгөөд өмнө нь мөрдөгдөж байсан хуулийн заалтаас их хэмжээгээр өсөөгүй гэнэ. 

Өөрөөр хэлбэл, зуслангийн газар нь 6 дугаар бүсэд орж байвал хуулиар газрын төлбөрийг хоёр дахин илүү төлөх бөгөөд энэ бүсийн   1мкв газрын төлбөрийн үнийг 273 төгрөг байхаар тогтоосон байна. Харин эсрэгээрээ ойн бүс хамаарахгүй газарт зуслан хамаарч  байвал төлбөр нь багассан аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 3 сэтгэгдэл
М.Баасансүрэн192.82.75.125
СХД-т байрлах зуслангийн газрын төлбөрөө хийх гэсийн
2021/05/04
Зочин103.212.116.253
Zuslangiin gazraa heddvgeer bused orsnoo haanaas harj medeh be?
2021/07/03
Зочин103.212.116.253
Zuslangiin gazraa heddvgeer bused orsnoo haanaas harj medeh be?
2021/07/03
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404