Тойрогтоо ЖДҮ-г хөгжүүлэхэд тусалж дэмжсэн гишүүдийн хэргийг хаах саналыг хүргүүлжээ
2019/04/15

АТГ аас  2018 оны ЖДҮХС-тай холбоотой хэргийн гол хүрээг хумьж шалгаж дуусгах шатандаа орсон байна. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэн Ажлын хэсгээс санал, шийдвэрүүдийг хуулийн хүрээнд гаргаж хяналт тавьж буй Нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа аж.

"Зээл авсан иргэн, хуулийн этгээд бүрийг буруутан, гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Зээлийг зохих журмын дагуу авсан, ЖДҮХС-гийн шалгуур шаардлагыг хангаж, зохих журмын дагуу шалгарсан, үйл ажиллагаа нь хэвийн хэрэгжиж байгаа төслүүд бий бөгөөд  одоогоор 70 гаруй төслийг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарлан шалгаж, үүнээс гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн 50 гаруй хэргийг хаах санал гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Прокурорын байгууллага, мөрдөгчийн саналыг хянаж хуулийн хүрээнд шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай, өнөөдрийн байдлаар 10 гаруй төслийн материалыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол гарсан байна" гэж  АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр хэллээ. 

Тэрээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт  зарим иргэн ААН-ийн зээлийн  хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг хүргүүлжээ. Үүнд: 

Иргэн А.Төгөлдөр, Т.Цээндэр, Э.Баяр, Ц.Пүрэвсүрэн, Г.Цэрэннадмид, Ц.Оюунчимэг, Э.Ариун-Ундрага, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, Х.Дөшбаатар, Ч.Батчулуун, Б.Анхбаяр, “Аралтөбе” хоршоо, “Тэнгэрийн Соёмбо” ХХК, “Ганга нар трейд” ХХК, “ЦЕТ” ХХК, “Ти Эс Эн” ХХК, “Эс Би Би Эй” ХХК, “Хараат хайрхан уул” ХХК, "Органик Хүнс Трейд" ХХК, “ЖГБ” ХХК, “Ш.Ууганбаяр” ХХК, “Хөх үзүүр” ХХК, “Төмөр Ган” ХХК, “Буянцэцэн” ХХК, “Соёмбо капитал” ХХК, "Алтан Олом" ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Гэга”ХХК, “Өсөх буудай” ХХК, “Идлэг фүүдс” ХХК, “Монгол буйдан” ХХК, “Завхан буурал” хоршоо зэрэг иргэн, хуулийн этгээдийн төслүүдийг дурдаж болно.

Мөн тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна. Үүнд:

  • УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
  • УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
  • УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
  • УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
  • УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
  • УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
  • УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
  • УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
  • УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргажээ.

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404