Капиталын дампуурлыг Г.Алтан өмнө нь мэдэж байжээ
2019/04/15

“Алтжин Бөмбөгөр” худалдааны төв дээр иргэдийн иргэний үнэмлэхийг хурааж, тодорхой хувь өгч байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Учир начир нь олдоогүй байтал асуудал амархан намжсан. Харин төд удалгүй Алтангийн 84 тэрбумын хадгаламж эзэмшдэг Капитал банк татан буугдсан.

Улстөрийн хүрээнийхний ярьж буйгаар Г.Алтан “Капитал” банкны дампуурлыг сарын өмнө мэдэж, өөрийн нэр дээрх 84 тэрбумын хадгаламжаа 4200 иргэний нэр дээр 20 орчим сая төгрөгөөр байршуулсан байж магадгүй гэнэ. 

Иргэдийн 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг Хаан банкаар дамжуулан олгохоор болсон. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол 4200 иргэний нэрээр байршуулсан 84 тэрбум төгрөгөө Г.Алтан ямар ч асуудалгүй гаргаад авчихсан хэрэг. Банкны хувь эзэмшигчдээс хадгаламжийн мөнгөө нэхэмжлэх, үүнтэй холбогдох эрсдэлийг хадгаламж эзэмшигч өөрөө үүрдэг дүрэмтэй. Тиймээс Г.Алтангийн дээрх үйлдлүүд  энэ бүхнийг анхнаасаа тооцоолсон байгаа юм.  Энэ нь хадгаламж эзэмшигчийн хувьд эрсдэл хүлээхгүй хадгаламжаа хамгаалалтад авсан хэрэг боловч энэ бол цэвэр залилангийн үйлдэл юм. Тиймээс түүнд залингийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл байна. Түүнээс гадна банкны дампуурлыг сарын өмнөөс мэдэж бэлтгэсэн Г.Алтангийн мэдээлэгч эх сурвалж хэн байсныг бас тогтоох ёстой болж байна. Капитал  банкийг татан буулгах ажил нь төлөвлөгөөтэй хийгдсэн, хувь эзэмшигч Ундармаагийн хэлсэнчлэн "улс төр орсон" болохыг  Г.Алтангийн үйлдлүүд нотолж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404