С.Зоригийн хэргээр Түр хороо байгуулав
2019/04/12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах асуудлаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж "ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ Түр хороонд байх нь зөв үү. Хөндлөнгөөс нөлөөлөх вий гэж хардаж байна. ХЗДХ-ийн сайд намайг тагнасан гэж би хэлээгүй. Мөрдөж мөшгисөн гэсэн. Миний тойрог дээр мөрдөн мөшгилт хийсэн. Таалагдахгүй зүйл ярилаа гээд бухимдаад хэрэггүй. Энэ Засгийн газар ард түмэндээ туслах гэж байгаа биз дээ. Дээрээс нь энэ Түр хороо ямар үр дүнд хүрээд татан буугдах юм бэ? гэв.

Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Намайг хардана уу, сэрдэнэ үү ёстой сонирхолгүй сэдэв. Би энэ Түр хороонд орно. Би хэрэг үүсгэхээс чинь айхаа өнгөрөөд 20-30 жил болж байгаа. Цагдаа нар гишүүдийн уулзалтын үеэр аюулгүй байдал сахих үүднээс ажлаа хийж байгаа. Эрдэнэт дээр тиймэрхүү л зүйл гарсан юм билээ. Одоо цагдаа явуулж, аюулгүй байдлыг нь хамгаалуулахаа болчихьё. Аюулгүй байдлаа өөрсдөө хамгаалаарай. Хохирсон хүмүүс хурцадмал байдалд байдаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс явсан байна лээ. Үүнийг Ц.Нямдорж мөрдлөө, мөшгилөө гээд байх хэрэггүй" гэж хариулав.

Мөн энэ үеэр Ж.Батзандан гишүүн үг хэлсэн тэрээр "Хуулийн дагуу улсын нууцад хамруулсан, задруулах үрэгдүүлэх тохиолдолд Үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах заалт байдаг. Ямар хохирол учрах гээд байсныг гаргаж ирэх хэрэгтэй. Баримттай, олон гэрч нотолсон гээд өөрийгөө өмөөрсөн хүмүүс хэлээд байгаа. 18 жилийн өмнө намайг ахындаа очих гээд явж байхад нэг залуу өнгөрөхдөө С.Зоригийн гэр аль вэ гэж асуусан. Гэрийг нь хэлж өгсөн. Тэр хүн энэ мөн гэж зааж өгсөн" гэдэг. 18 жилийн байтугай долоо хоногийн өмнө гэр асуусан хүнийг таних уу. Гэтэл тэр гэрч нь мөрдөгчтэй нь нэг ангийнх байж болох уу. 18 жилийн өмнө тамхи татаад зогсож байсан хүн мөн гэсэн. Гэтэл тэр гэрч нь нэг мөрдөгчтэй нь олон жил хамт нэг байранд амьдарсан хүн байж болох уу. Хэргийг нь ил гаргавал худлаа гэдэг нь бүгд үнэн байна лээ" гэж хэлсэн нь анхаарал татав. 

 Түр хороо байгуулах асуудлыг  гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж нар санаачилсан.  Түр хороо байгуулах асуудлыг гишүүд дэмжлээ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404